Танд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүд

Манай байгууллагын уриа нь ёс зүйтэй удирдагчдыг бэлтгэх бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд доорх тэтгэлгүүдийг санал болгож байна. Тэтгэлэг тус бүрт нэг хүн шалгаруулна.

IAU-д суралцах тэтгэлэг 

Энэ тэтгэлэг нь  манай англи хэлний Алхам хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчдад зориулсан тэтгэлэг юм.

Суралцаж байх хугацаандаа амжилт үзүүлсэн нэг сурагч энэхүү тэтгэлэгт өрсөлдөх боломжтой

 

 

 

Хандив, Тусламж

Манай байгууллага нь гадаадад явж суралцах хүсэл мөрөөдөлтэй боловч ар гэрийн санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалаад мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа олон олон Монгол залуустаа өндөр хөгжилтэй орны дээд боловсролыг эх орондоо эзэмших, энд суралцсан кредитээ шилжүүлэн гадаадад явж суралцах, дадлага хийх, төгсөөд ажиллах боломжийг олгох зэрэг маш том төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Ийм учраас энэ төслийн хүрээнд биднийг дэмжин улам олон залууст туслах боломжийг бий болгох байгууллага, хувь хүмүүсийг хамтран ажиллахыг урьж байна. Бид таны оруулсан хувь нэмэр, хандив тусламжийн талаар өөрийн вэбсайт болон пейж хуудсан дээрээ мэдээлж олон нийтэд байнга хүргэх бөгөөд таныг нийгмийн хариуцлагаа эрхэмлэн бидэнтэй хамтран ажиллаж олон залууст урам зориг сайхан ирээдүй бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.

Жич: Өмнө нь хэрэгт холбогдож байсан, хүчирхийлэл, нийгмийн ёс суртахуунд муугаар нөлөөлсөн болон авилгалын хэрэгт холбогдож байсан хувь хүмүүсээс хандив тусламж авах боломжгүй. Мөн аль нэг намыг дэмжихгүй болно.