Бидний зорилго ба алсын хараа

Бидний зорилго

Нийгмийн эерэг сурах орчинг бий болгож түүгээрээ дамжуулан ёс зүй болон төлөвшлийн өндөр суурьтай хариуцлагатай удирдагчдыг бэлтгэн гаргах 

Бидний хараа

 Шудрага, ил тод болон ёс зүйн өндөр төлөвшлийн стандарт орчинг хамгийн дээд түвшинд хүргэх

Хамгийн шалгарсан бодит үр дүнд хүрэхийн тулд өөрчлөлтийг үргэлж хүлээн авах

Оюутнуудаа урт хугацаанд амжилтанд хүргэхийн тулд тэдэнтэй сайн харилцаа холбоог бий болгох

Монголын шилдэг залуучуудад хэрэгтэй байгаа нөөц бололцоогоор хангах

Товч танилцуулга

Үндсэн үйл ажиллагаа

Good Foundation Forming нь 2021 онд байгуулагдсан. Монголдоо хамгийн анх Америкийн, Калифорн мужийн Лос Анжелес хотод байрлах “International American University” буюу “Олон Улсын Америкийн Их Сургууль”-тай хамтран сургалт дэмжих төв байгуулж Монголоосоо, гэрээсээ АНУ-н боловсрол эзэмшиж, АНУ-н дипломтой төгсөх боломж олгож байгаа юм. Энэ боломж нь зөвхөн гэрээсээ сурахааар хязгаарлагдахгүй Монгол дахь сургалтын баазаас хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл болон таныг амжиллттай шаардагдах нөөц бололоцоогоор хангах юм. Таны Виз гарсан тохиолдолд АНУ-руу шилжин суралцах, мэргэжлийн дадлага хийх, болон төгсөөд нэг жил ажиллах эрхийг олгож байгаагаараа давуу талтай. Та энэ хугацаандаа албан ёсны виз санал болгодог байгууллагат ажилд орвол оршин суух ногоон карт авах боломжтой.

Манай хөтөлбөрийн гол зорилго нь орон зайнаас үл хамааран хямд төлбөрөөр АНУ-н боловсрол эзэмшүүлэх, Ёс Зүйтэй мэргэжлийн өндөр ур чадвартай удирдагчдыг бэлдэхэд оршино. Та Бакалавр, Магистр, Докторын зэрэгт “Бизнесийн Удирдлага”, “Бизнесийн удирдлага-бизнес аналитик”, “Бизнесийн удирдлага- зочид буудал аялал жуулчлалын удирдлага”, “Бизнесийн удирдлага-хүний нөөц”, “Бизнесийн удирдлага- Нягтлан Бодох Бүртгэл” болон “Бизнесийн удирдлага-Мэдээллийн Менежмент” гэсэн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой. 

Мөн манай төв “Америкийн Нэгдсэн Улс” руу болон таны хүссэн улс орон руу зуучлалын үйлчилгээ үзүүлэх, Тайвань, Хятад улсын тэтгэлэгт хөтөлбөрт зуучилж байна. Та мэргэжлийн багш нараас зөвлөгөө авч өөрийн хүссэн сургуульдаа элсэн суралцах боломжтой. Бид таны хүссэн мэргэжлийн дагуу сургуулиудыг санал болгоно.

Бидний 2 дахь үйлчилгээ бол бизнесийн зөвлөгөө үзүүлэх юм. Банк, санхүү, нягтлан болон хуулийн мэргэжлийн өндөр ур чадвар туршлагатай багаас бүрдсэн баг танд болон танай байгууллагад хэрэгтэй зөвлөгөөгөөр хангана. Түүнчлэн бид АНУ-д бизнесээ өргөтгөх хүсэлтэй НӨАТ төлөгч байгууллагат салбараа нээх, эсвэл АНУ-д шинээр бизнесээ эхлүүлэх хүсэлтэй хувь хүмүүст хэрхэн зөвлөгөө өгч холбох үйлчилгээ үзүүлж байна.

Манай байгууллагын дагалдах үйлчилгээ нь Англи хэлний сургалтын төв. Манай багш нар нь АНУ, Канад орнуудад суралцсан IELTS, TOEFL -н шалгалтаа өөрсдөө өгч тэнцсэн туршлагатай багш нар учраас таны гадаадад суралцахад болон өдөр тутмын амьдралд тань хэрэг болох Англи хэлийг эзэмшихэд тан бодит тусламж болж чадна.

Манай багийн гишүүд

Манай багийн гишүүд бизнес, банк санхүү, академик боловсрол, хууль эрх зүйн салбар бүрт хамгийн шилдэг манлайлагч нь болж өөрийн ур чадвараараа олон сурагч, хамтран ажиллагсдаа батлан харуулж нөлөө үзүүлж буй хамт олноос бүрдсэн. Бидний гол зорилго нь өөрийн сонгосон салбартаа зөв үлгэр дуурайл болон ёс суртахуун, төлөвшлийн өндөр ур чадвартай манлайлагчдыг бэлдэх юм. Мөн манай байгууллагын хамт олон Бизнес эрхлэгч хувь хүн, байгууллагат тусгайлан зориулсан хууль эрх зүй, санхүү, менежментийн талаар зөвлөгөө өгч байна. Манай төвийн хамт олон нь хүнийг нэгдүгээрт тавьж ажиллах бөгөөд Таныг мэргэжлийн болон хувийн ур чадвар сайтай удмрдагч болоход туслах юм. Бид үргэлж сайны төлөө тэмүүлнэ. 

Д. Цолмон

Ахлах зөвлөх
Захирал болон удирдлагуудын зөвлөх багш 

 Цолмон нь банк болон банк бус санхүүгийн байгууллагад 20-д жил ажилласан туршлагатай. Одоогоор КредиТек ББСБ үүсгэн байгуулагч, ТУЗ-н дарга. Недерландын Мастречтын Их Сургуулийн Мастер, МУИС хууль эрх зүй, МУИС эдийн засаг болон СЭЗДС-д санхүүгийн Бакалавраар тус тус мэргэшсэн. Тэрээр 2014-2019 онд Банк Санхүүгийн Академийн ТУЗ дарга, 2010-2016 онд Хаан Банкны CCO - Үйл ажиллагаа, хууль эрх зүй хүний нөөц хариуцсан захирал,  2000-2010 онд Кредит Монгол ББСБ-н CEO- Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Мөн түүнчлэн тэрээр Монголын Банк Санхүүгийн Академийн Монголын Бизнесийн Зөвлөл, МҮХАҮХТ, Хойд Америк болон Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүн юм.  Мөн тэрээр Монголын "Бичил-санхүү хөгжүүлэх холбоо" ны ТУЗ-н дарга, МҮЭ, Монголын Банк Санхүү болон ББСБ-н холбооны ТУЗ-н гишүүн юм. Түүнчлэн Д.Цолмон нь Банк болон санхүүгийн салбарын удирдлагуудад зориулсан маш олон сургалт явуулдаг бөгөөд Олон улсын шинж чанартай хурлуудад мөн илтгэл тавьдаг Банк Санхүүгийн салбарын хамгийн шилдэг удирдлагын нэг юм.

О. Энхмөрөн

Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, Аялал жуулчлалын багш
 

Энхмөрөн нь Тайваны Боловсролын Яамны 2016 оны Магистрын зэргийн тэтгэлэгийг хүртсэн бөгөөд Үндэсний Чаейгийн Их Сургуулийг Аялал жуулчлалын удирдлага мэргэжлээр  төгссөн. Чанг Гунг Их Сургууль, Чанг Гунг Мемориал тус тус Эрүүл мэндийн боловсрол ёс зүйн судлаачаар ажиллаж байгаад Олон Улсын Америкийн Их Сургуульд Аялал Жуулчлалын багш болон Азийн бүсийн хөгжүүлэлт харилцаа холбоо хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэрээр 2007-2012 онд "Mongolie Nomade"' аялал жуулчлалын компанид хөтөч, менежер, 2012-2016 онд өөрийн дотоодын Аялал жуучлалын Компаниа байгуулсан. Судалгааны ажил нь Аялал жуучлалын хөтөч, аялалын ахлагчийн Карисма удирдлагын талаар бичиж Олон Улсын Аялал Жуулчлалын хуралд хэвлүүлэгдэхээр шалгарч байсан. Мөн Дэлхийн 24 орныг хамарсан 99-н шилдэг Их дээд Сургуулиудаас бүрдсэн эрүүл мэндийн ёс зүйн судалгааны багт оролцон ажиллаж байжээ. Тэрээр оюутан байх цагаасаа найзуудтайгаа хамтран бага болон ядуу орлоготой өрхүүдийн хүүхдүүдэд хичээл заах болон гадаадад тэтгэлгээр суралцахад нь туслах зөвлөгөө үзүүлж байсан. Мөн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумд ажиллаж байв.

Ц. Отгон 

Санхүүгийн Зөвлөх, CPA
Нягтлан бодох бүртгэлийн багш

Ц.Отгон багш нь Боловсролын байгууллагат 12 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай мэрэгшсэн нягтлан бодогч CPA зэрэгтэй багш юм. Тэрээр 2011-2021 онд Глобал Удирдагч Дээд Сургуулийн Бизнесийн Удирлагийн Тэнхимийн Эрхлэгч, Профессороор, 2009-2011 онд Хөдөлмөрийн Дээд Сургуульд ахлах багшаар ажиллаж байв. Мөн тэрээр "Зардал болон Нягтлан Бодох Бүртгэлийн Удирдлага" Гарын авлага 2016 онд  гаргасан. Түүний судалгааны ажлууд Монгол Улсын Их Дээд Сургуулиудийн Чанарын Үр дүнгийн удирдлага, Орчин үеийн Их Дээд Сургуулиудыг Санхүүжилтийн чиг баримжаа болон Их Дээд Сургуулийн сургалтын чанарыг үр дэнгээр хэмжих 2018 зэрэг эрдэм шинжилгээний ажлуудыг хэвлүүлсэн. Мөн Байгууллага болон хувь хүмүүст Нягтлан бодох, санхүүгийн зөвлөгөө өгдөг.
 

Г. Батцэцэг

Бизнес болон Англи хэлний багш

  Батцэцэг нь Чикаго хотын Дэври Их сургуульд Бизнесийн Удирдлагын Магистрант, Үндэсний Чайегийн Их Сургуулийг Аялал Жуулчлалын Удирдлагын Магистр зэрэгтэй. Мөн Монгол Улсын Боловсролын Их сургуулийг Англи хэлний багш, Орчуулагч мэргэжилтэй. 
 

Даниш

Англи Хэлний Багш

Англи хэлний ярианы багш

Д. Билгүүнзаяа

Англи Хэлний Багш

Билгүүнзаяа нь  TESOL/TEFL заах арга зүйн эрхтэй багш. Тэрээр Seattle ESL school болон Talk Talk English ажиллаж байсан туршлагатай.